"Тавантолгой" ХК-ийн ТУЗ энэ сарын 26-нд хуралджээ. Улмаар хуралдаанаар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Артагийг чөлөөлж, түүний оронд Ч.Гүнждагвыг үүрэгт гүйцэтгэгчээр томилсон байна. Ч.Гүнждагва нь тус компанийн Борлуулалт, маркетингийн тээврийн газрын захирлаар ажиллаж байсан нэгэн аж.