ШУУРХАЙ: Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны ТНБД-аар эргүүлэн томилох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ

ШУУРХАЙ: Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны ТНБД-аар эргүүлэн томилох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүнийг Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилсон юм.

Тухайн үед Д.Очирбат ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн Д.Сарангэрэлийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандан бүтэн гурван жил шүүхдэж эцэст нь ялалт байгуулсан байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2024.02.28/ хуралдсан Засгийн газрын хурлаар Д.Очирбат ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар эргүүлэн томилох шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүнийг ТНБД-ын албан тушаалд нь эргүүлэн томилжээ.