Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшихээр "Алтангадас" фракцын үйл ажиллагаагаа сэргээж эхэлжээ

Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшихээр "Алтангадас" фракцын үйл ажиллагаагаа сэргээж эхэлжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс нь хасах шийдвэрийг 2019 онд Сонгинохайрхан дүүргийн тус намын хорооноос гаргасан байдаг. Ингэснээр тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт бие даан нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. 

Харин саяхнаас түүний АН-ын гишүүнчлэлийг сэргээсэн гэдэг. Иймд АН-д эргэн ирсэн Н.Алтанхуяг өөрийн "Алтангадас" фракцынхаа үйл ажиллагаа сэргээж, Х.Баттулгын МоАХ-нд нэгдээд байсан залуучуудаа татаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөн 2024 оны УИХ-ын сонгуульд Н.Алтанхуягийг Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа ажээ.