Х.Баттулгын төлөөний хүмүүс "бусад намтай АН эвсэл болж сонгуульд оролцох эсэх"-ийг хуралдаж шийд гэж С.Баярцогтоос шаарджээ

Х.Баттулгын төлөөний хүмүүс "бусад намтай АН эвсэл болж сонгуульд оролцох эсэх"-ийг хуралдаж шийд гэж С.Баярцогтоос шаарджээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн хүмүүсээ дагуулан АН-аас "өрх тусгаарлан" гарч, улс төрийн өөр нам байгуулах гэж байгаа гэх мэдээлэл гарч байсан энэ нь одоо боломжгүй болсон гэж буй.

Учир нь тэрбээр өөрийн төлөөний хүмүүсээ АН-ын бодлогын түвшинд байршуулсан гэдэг. Тухайлбал, Х.Баттулгын фракцын хүмүүс болох Т.Батцогт нийслэлийн АН-ын хороог, Б.Ган-очир тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоог удирдах болсон гэж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын дэд даргад О.Алтангэрэл, П.Галиндэв, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж гэсэн дөрвөн хүнийг санал болгож, тус албан тушаалд хүргэсэн гэдэг.  

Тэгвэл АН дахь Х.Баттулгын төлөөний дээрх хүмүүс тус намын Улс төрийн зөвлөлийг хуралдуулахыг шаардаж, шаардлага хүргүүлсэн байна. Тэд шаардлагадаа, "Гуравдугаар сарын 01-нд АН-ын Улс төрийн зөвлөлийг хуралдуулж, "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах Сонгон шалгаруулах хороог ажилд нь оруулж, Үндэсний бодлогын хороог хуралдуулж "бусад улс төрийн намтай эвсэл болж АН сонгуульд оролцох эсэх" зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцүүл" гэжээ.