Монгол орны нийт нутаг төмөр болон шилэн зудын нөхцөл байдалтай байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд, сайд дарга нар хөдөө орон нутагт ажиллаж байгаа юм.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн жил давуулан биелүүлсэн орлогын нөөц сангаас малчдад зарцуулах төсвийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Малчдад зориулсан Засгийн газрын нөөц, улс, аймаг, сумдын нөөц урьд жилүүдийг бодвол харьцангуй өндөр болсон. Мөнгөгүйн улмаас гацаж, зогссон зүйл одоогоор байхгүй. Гагцхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө яалт ч үгүй хүн хүч болон техник дутаж байна. Үүн дээр л нөөц хүчээ маш зөв хуваарилах хэрэгтэй. Өнгөрсөн жилийн хувьд монгол улсын төсөв 700 гаруй тэрбум давж орлого биелснээс 550 тэрбум орчим нь хөдөө орон нутгаас юм. Үүнийг зарцуулалагүй хөдөө орон нутгат нөөцөлсөн байгаа. Иймд энэ төсвийг хэрхэн үр дүнтэй зарцуулах талаар ирэх долоо хоногийн засгийн газрын хурлаар хэлэлцэнэ" гэлээ.