“Хигашикава-Фото фестиваль” олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөрийн 2024 оны бүртгэл эхэллээ

“Хигашикава-Фото фестиваль” олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөрийн 2024 оны бүртгэл эхэллээ

Тус фестиваль Ази, Европын 21 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм.
Фестивалийн зохион байгуулагчаар Хигашикава хот, Хигашикава хотын аялал жуулчлалын холбоо, Хигашикава хокко гакүэн /коллеж/, дэмжигчээр Япон улсын ГХЯ, Оролцогч орнуудад суугаа Япон улсын ЭСЯ, хамтран зохион байгуулагчаар “Канон Маркетинг Жапан” ХХК ажиллаж байна.
Хөтөлбөрт Улаанбаатар хот болон аймаг, сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн, нэг сургуулийн 3 сурагч нэг баг болж оролцоно. Багийн гишүүд гэрэл зураг авах сонирхолтой, гэрэл зургийн аппараттай, зураг авч байсан, цаашид зураг авах гэрэл зургийн мэдлэг, дадлагатай болох сонирхолтой байх шаардлагатай.