Леброн Жэймс "Парис 2024"-д оролцох хүсэлтэй байна

Леброн Жэймс "Парис 2024"-д оролцох хүсэлтэй байна

Хойд Америкийн Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн лиг (NBA)-д 21 жил тоглож буй Леброн Жэймс бэртэлгүй бол "Парис 2024"-д шигшээдээ оролцоно гэдгээ зарлажээ.
Тэрээр  цаашид хэзээ зодог тайлахаа шийдээгүй байгаагаа ярьсан байна. 
Энэ улирлын дараа их спортоо орхих эсэхээ шийдээгүй байгаа бөгөөд бүх зүйл цаг нь ирэхээр шийдэгдэх болов уу.Бэртлээс их шалтгаална" гэж Леброн AFP-д өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Парисын олимп лигийн улирал дууссаны дараа нээлтээ хийнэ.
Леброны хувьд Афины олимпоос хүрэл, Бээжин болон Лондоны олимпод алтан медаль хүртсэн. Харин Риогийн олимпын багт орохгүй гэдгээ мэдэгдэж байв. Гурван олимпод оролцсон ч ДАШТ-д 2006 онд оролцоод хүрэл медаль зүүсэн билээ.