Төрийн албан тушаалгүй Н.Номтойбаяр гадаад зугаалгаа "албан томилолт" хэмээн нэрлэх нь хэр зохимжтой вэ

Төрийн албан тушаалгүй Н.Номтойбаяр гадаад зугаалгаа "албан томилолт" хэмээн нэрлэх нь хэр зохимжтой вэ

Монголын алт /МАК/ компанийн эзэн, монголын толгой баян Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр сар шинийн баярын өмнө Монголын ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам гэх хоёр жижиг намын нэгдэл "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн болсон тухайгаа зарласан.

Үнэн хэрэгтээ, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр "эрхэлсэн ажилдаа хайнга хандсан" хэмээн үзэж хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноож, тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сард шоронгоос суллагдсан юм. Мөн түүнийг хэрэгт холбогдсон даруйд нь МАН-ын гишүүнчлэлээс нь хасаж, хөөсөн.

Иймд тэрбээр жижиг намуудын нэгтгэж, өөрөө тэргүүн нь болоод улс төрд эргэн эрэлт хийж байгаа нь МАН-даа гуйлгаж очих гэсэн алс хэтийн оролдлого гэж хардах хүн ч олон байгаа юм. 

Тэгвэл монголын толгой баян тэрбээр гадаад оронд зугаалж яваа тухайгаа "албан томилолт" хэмээн нэрийдэж төлбөр төлж, үнэтэй хэвлэлд нийтлүүлэх болжээ. Үнэндээ стратегийн гэх тодотголтой “Цагаан суваргын орд"-ыг эзэмшдэг, манай улсын цементийн зах зээлийг атгаж байгаа МАК компанийн угсаа залгамжлагч Н.Номтойбаяр "лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү" хэнд ч хамаагүй байлтай. Нөгөө талаар Н.Номтойбаярт хашиж буй төрийн албан тушаал байхгүй. Иймд түүний гадаад оронд хийж буй зугаалгыг "албан томилолт" хэмээн нэрлэх нь хэр зохимжтой бол.