Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явуулахаар шийдвэрлээд буй.
Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүн сонгогдох бөгөөд таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, 78 мандаттай байхаар баталсан юм. УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулах хуваарь ёсоор гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах нь.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос/СЕХ/ 21 аймаг, есөн дүүргийн ИТХ болон Засаг Даргын Тамгын Газарт сонгуулийн хэсэг байгуулахдаа хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлжээ. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сарын 20-ноос хойш ил болно. УИХ 126 гишүүнтэй болох тул Төрийн ордонд ажиллах боломжийг хангахаар засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийхээр болжээ. Цахим тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх юм байна.