Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар өнөөдөр /2024.02.19/ олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
ШУУД:
Тэрбээр "Монгол Улсад цас зудны хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдал үүсээд байна. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ч тохиолдол гарсан. Ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ийм хүнд хэцүү цаг үед монголчууд нэгдэн нийлж, нягтарч чадвал ялан дийлж чаддаг. Тийм болохоор бүх монголчууддаа туслах, нэгдэн нягтрахыг уриалж байна.
Хоёрдугаар сарын 05-ний өдөр хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой асуудал. МАН, АН гэсэн улстөрийн хоёр намаас бусад 35 нь нэгдэж, хамтдаа зүтгэхийг иргэн хүнийхээ хувьд гуйсан. Энэхүү 35 намаас 15-д нь өөрйн биеэр гуйлтаа хүргэж өгсөн. Заримтай нь цаг тохирч уулзахаар төлөвлөж байна. Одоогоор улстөрийн 10 нам дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн. Энэ лхагва гарагт 11.00 цагаас улстөрийн 35 намыг дугуй ширээний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. СЕХ-ны дугуй ширээтэй хурлын танхимд уулзалт товлож өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Өнөөдөр хариу өгөх байх. Энэ танхим бүтэхгүй бол өөр байршил зохион байгуулна" гэлээ.