Өнөөдөр /2024.02.16/ өдрийн 18:00 цагийн байдлаар Баян-Өлгий, Архангай, Завхан, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Увс, Булган, Орхон аймгийн нутгаар цас орж байна. Бусад нутгаар авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа ч нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тул хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна" гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
