Улсын онцгой комисс яг одоо /2024.02.15/ хуралдаж байна. Хуралдаанаар хаваржилт хүндрэхтэй холбоотойгоор малын вакцины нөөц бүрдүүлэлтийг сайжруулах үүргийг холбогдох газруудад өгчээ. Энэ хүрээнд ирэх сарын 15-ны өдөр гэхэд ОХУ-аас авах татан авалтыг сайжруулах, гааль, НӨАТ-аас чөлөөлөх мөн тусламжийн вакциныг татан төвлөрүүлэхэд анхаарах аж.
Мөн цасанд боогдсон 13 айл өрхийг чөлөөлөх, 38 мянган км зам харгуйн цасыг цэвэрлэхэд шаардлагатай тоног, төхөөрөмжийг бэлдэх эдийн засгийн тооцоо судалгааг хийх зэрэг шийдвэрийг Онцгой комиссын хуралдаанаас гаргаж буй талаар эх сурвалж мэдээллээ.