Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох 4 багц 249 хуудас бичвэрийг улсын хилээр гаргахыг завдсан хятад иргэдэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Р.З, Л.В нар нь Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох 4 багц 249 хуудас бичвэрийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
18.5 дугаар зүйл.Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 3.Энэ гэмт хэргийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.