Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргалаа.Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлах, Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгалаа.
Морин хуур найрал хөгжим болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн хувцас, хөгжмийн зэмсэг шинэчлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.