Х.Нямбаатарын "улсын дугаарыг хязгаартай олгож, хөдөөнийхөн 48 цагаас илүү зорчихгүй” гэх журмыг эсэргүүцэж, Улс төрчийг нэг удаа сонгодог болох хуулийг батал гэжээ

Х.Нямбаатарын "улсын дугаарыг хязгаартай олгож, хөдөөнийхөн 48 цагаас илүү зорчихгүй” гэх журмыг эсэргүүцэж, Улс төрчийг нэг удаа сонгодог болох хуулийг батал гэжээ

Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан “Түгжрэлийг багасгаж, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн дагуу дагаж мөрдөх журмыг энэ сарын 08 /2024.02.08/-ны өдөр НИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, баталсан. 

Ингэснээр "Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянган байхаар тогтоож, мөн нийтийн тээврээр зорчих төлбөр 200-500 төгрөг байсныг 1000 төгрөг болгон өсгөж, нийслэлд орон нутгийн дугаартай автомашин 48 цаг зорчихдоо 1000 төгрөг төлөх бол, 48 цагаас дээш хугацаанд Улаанбаатарт зорчих юм бол хоног тутамд 5000 төгрөг төлөхөөр болсон" юм. 

Хотын дарга Х.Нямбаатарын тус санал хураалтад НИТХ дахь АН болон ХҮН-ын төлөөлөгчид оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол, МАН-ын бүлгийн гишүүд тус журмыг баталсан юм. 

Тэгвэл иргэдийг хөдлөх хөрөнгө эзэмших, чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарласан Хотын дарга Х.Нямбаатар болоод НИТХ дахь МАН-ын бүлгийн тус шийдвэрийг эсэргүүцэж, "Улс төрчдийг зөвхөн нэг удаа сонгодог болох хуулийг батлах хэрэгтэй" гэсэн саналыг дэвшүүлж эхэлжээ.