Өнөөдөр /2023.02.13/ XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн шинийн 04-ны өдөр тохиож байна. "Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4.1.3-д "Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ийг нийтээр тэмдэглэх баярын өдөр" хэмээн заасан тул гурван өдөр бүх нийтээр амардаг.
Өнөөдөр хуульд заасан бүх нийтийн амралт дуусаж төр болоод хувийн хэвшлүүдийн ажлын өдрүүдэд албан ёсоор эхэлж байна.
Харин өнөөдөр төрийн байгууллагуудад ажилдагсдын сар шинийн золголт үргэлжилж байгаа бололтой. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар"-ын золголт болж, морин хуурч, уртын дуучийн хамтаар сүр бараатай ёсолжээ.