АНХААРУУЛГА: Хөдөө орон нутагт цасан шуурга шуурч, хүйтэрч байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлжээ

АНХААРУУЛГА: Хөдөө орон нутагт цасан шуурга шуурч, хүйтэрч байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлжээ

Өнөөдөр /2024.02.12/ Улаанбаатар хотод 0 градус орчим байх ч, хөдөө орон нутагт цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулсан. 

Тодруулбал, Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ гэдгийг анхааруулсан юм. Тэгвэл хөдөө орон нутагт цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа талаар зарим иргэд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа, "Дархан дөхөөд шуурч эхэллээ" гэсэн тайлбартай гэрэл зургийг нийтэлжээ. Иймд иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол өөрсдийн аюулгүй байдлын үүднээс хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.