Манай улсад суугаа АНУ, Европын холбоо, Япон зэрэг улсын элчин сайдууд "Монгол бөхийн өргөө"-нд хүрэлцэн ирсэн бол ОХУ-ын элчин сайд Е.А.Николаевич ирсэнгүй

Манай улсад суугаа АНУ, Европын холбоо, Япон зэрэг улсын элчин сайдууд "Монгол бөхийн өргөө"-нд хүрэлцэн ирсэн бол ОХУ-ын элчин сайд Е.А.Николаевич ирсэнгүй

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдааны гурвын даваа /2024.02.09/ "Монгол бөхийн өргөө"-нд эхэллээ.  Мөн тус хүчит бөхийн барилдааныг үзэж, сонирхохоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төр, засгийн өндөрлөгүүд "Монгол бөхийн өргөө"-ний хүндэтгэлийн суудал суусан байна. 

Мөн Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд ч монгол үндэсний дээл, хувцсаар гоёж, "Монгол бөхийн өргөө"-ийн өргөөний хүндэтгэлийн суудалд ирсэн байна. Тухайлбал, АНУ-ын элчин сайд Р.Буанган, Европын холбооны элчин сайд Аксель Никэйз, Японы элчин сайд Х.Кобаяши тэргүүтэй Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдууд "Монгол бөхийн өргөө"-нд хүрэлцэн ирсэн байна. Харин тэдний дунд ОХУ-аас манай улсад суугаа элчин сайд Е.А.Николаевич харагдсангүй.