"Хавар морь уралдуулдаг болох" хууль санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Туваан "Монгол Улсын Алдарт уяач" цол хүртжээ

"Хавар морь уралдуулдаг болох" хууль санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Туваан "Монгол Улсын Алдарт уяач" цол хүртжээ

Айлчлан ирж буй XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.02.09/ зарим хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан "Монгол Улсын Алдарт уяач" цол, чимэг хүртсэн байна. Тэрбээр энэ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, "Хурдан морины салбарт олон жил ажиллалаа. Олон жил морь уялаа. Өнөөдөр улсын цол хүртсэндээ үнэхээр их баяртай байна. Би улс, бүсийн наадмын 10 айраг, түрүү авсан амжилтаараа энэ шагналыг хүртлээ" гэсэн юм. Сонирхуулахад, саяхан УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Хавар хурдан морины уралдааныг зохион байгуулдаг болохгүй бол уяачид Өвөрмонголд очиж морио уралдуулж байна" гэсэн утгатай мэдээллийг хийж, "Хавар морь уралдуулдаг болох" хуулийг санаачилж буйгаа мэдэгдээд байсан юм.