Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багийн малчин, аймгийн алдарт уяач Б.Галбадрахын гэрт өнөөдөр /2024.02.08/ зочилсон байна.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй хүндэт зочид нүүдэлчин ахуй амьдрал, зан заншил, Цагаан сарын уламжлал, бэлгэдэлтэй танилцуулжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт тэмээ, гэргий Элке Бюнденбендэрт ботго зүслэж өгсөн байна. Мөн хүндэд зочдод хурдан удмын даага бэлэглэжээ.
Эх сурвалж: President.mn