"Нийслэлд зорчих автомашины тоог хязгаарлах журмыг битүүний урд өдөр хэлэлцэж байгааг хардаж байна" гэж АН-аас мэдээлээ

"Нийслэлд зорчих автомашины тоог хязгаарлах журмыг битүүний урд өдөр хэлэлцэж байгааг хардаж байна" гэж АН-аас мэдээлээ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, Нийслэлийн АН-ын дэд дарга Ж.Энхбат, АН-ын дэргэдэх стратеги бодлогын хүрээлэнгийн захирал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

НИТХ удахгүй өнөөдөр хуралдана. Цагаан сар дөхсөн энэ нөхцөл байдалд иргэдийн өмчлөх эрхэд халдсан бусармаг үйлдэл хийж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байгаа юм. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, "Маш их шүүмжлэл дагуулж буй авто машинд шинэ дугаар олголтыг хязгаарлах, зогсоох, замын хөдөлгөөнд оролцож буй машины тоонд дээд хязгаарыг тогтоох зэрэг журмуудыг өнөөдөр хэлэлцэх гэж байна. Энэ бол иргэдэд нэлээд сөрөг үр дагавар авчрах журам. Гэтэл сар шинийн битүүний өмнөх өдөр зориуд юм шиг энэ журмуудыг оруулж байгааг бид хардаж байна" гэлээ.

ҮЗЭХ: