Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Тэрбээр дөнгөж сая Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтан авсан юм. Тэгвэл яг одоо төрийн ордны орчимд хүндэт зочноо хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрыг гэргий Элке Бяденбендрийн хамт 15:00 цагаас төв талбайд хүлээн авна. Энэ хүрээнд төв талбай орчимд хүндэт зочноо угтан авах бэлтгэл ажлыг хангаж байна.