Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдааныг хуралдуулдаг. Тэгвэл өнөөдрийн /2024.02.07/ хуралдааныг хуралдуулахгүй гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газраас албан ёсоор мэдэгдлээ. Учир нь сайд нар хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ.