УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа. Тэрбээр газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг хасах, хүчингүй болгох саналыг “D-Parliament”-аар дамжуулан 100 мянган иргэн дэмжсэн тул хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн.
Тэгвэл газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх заалтыг 2013 онд баталж сүүлийн 10 гаруй жил мөрдөгдөж байгаа ч хөрөнгө оруулагчид бараг огт орж ирээгүй, буурсан гэж болно. Харин "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн өөрчлөлтийг Ч.Хүрэлбаатар сайд өргөн барьж, "гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлнэ" гэсэн заалтыг хассан юм.
Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга үүнийг эсэргүүцэж, "100 жилээр газар эзэмшүүлэх нь" хэмээж худал мэдээллийг олон нийтэд түгээсэн гэж болно.
Товчхондоо, УИХ-ын сонгуулиар оноо авах Х.Баттулгын гол сэдэв нь "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төсөл байж магадгүй байна. Цаашлаад "Хятадуудад газраа 100 жилээр өгөхгүй" гэсэн лоозонтой хөрөнгө оруулалтын эсрэг пиар нь хятадаар айлгаад гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдад сөрөг мессеж өгсөн, манай аль нэг хөрш оронд ашигтай ажиллагаа ч явж байж магадгүй байна.