Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд УИХ-ын зарим эмэгтэй гишүүд бууз "хийж байгаагаа" нийгмийн сүлжээндээ байршуулж багагүй маргаан дэгдээсэн.
Тэдний нэг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хийж буй "хөлдүү бууз" нийгмийн сүлжээнд нэлээдгүй хүний анхаарал татав. Тэгвэл тэрбээр цахим сүлжээндээ "Өчигдрийн жиргээ маань нилээн шуугиан тарьжээ дээ. Тавилттай гэж их шүүмжилжээ. Цагаан сард зориулсан нэвтрүүлэгт оролцож байх үедээ зорьж авахуулсан зураг минь билээ" гэсэн байна.
Оройн мэнд. Ээжтэйгээ буузаа хамт чимхээд дуусгаж байна. Та нар амжуулж байгаа биз дээ. Хүйтний эрч сулрах нь. pic.twitter.com/wKqRVzXSP2
— Д.ӨНӨРБОЛОР (@d_unurbolor) February 3, 2024