Энэ оны зургаадугаар сар /2024.06/-д УИХ-ын сонгуулийн санал хураалт болж, парламентад 126 гишүүн сонгогдоно. Иймд сонгууль угтсан далд сурталчилгаа, мэндчилгээ олон нийтийн сүлжээнд их нийтлэгдэж байж магадгүй байна.
Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж, парламентад сонгогдсон Д.Өнөрболор гишүүн "Ээжтэйгээ буузаа хамт чимхээд дуусгаж байна. Та нар амжуулж байгаа биз дээ. Хүйтний эрч сулрах нь" гэсэн тайлбартай бууз чимхэж буй мэт гэрэл зургийг өчигдөр /2024.01.03/ өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн юм.
Оройн мэнд. Ээжтэйгээ буузаа хамт чимхээд дуусгаж байна. Та нар амжуулж байгаа биз дээ. Хүйтний эрч сулрах нь. pic.twitter.com/wKqRVzXSP2
— Д.ӨНӨРБОЛОР (@d_unurbolor) February 3, 2024
Харин зарим иргэд УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг шүүмжилж, "Чимхэж байгаа буузны доод тал нь хөлдөөд хавтгай болчихсон байгааг бүгд харж байна", "Монгол төрийн түшээ бууз хийж буй мэт жүжиж зураг авалт хийнэ гэдэг амьдралаас тасарсных байх", "Хөлдүү хүмүүс, хөлдүү бууз чимхдэг байх" зэргээр байр сууриа илэрхийлэв. Учир нь гэрэл зурагт Д.Өнөрболор гишүүн "буузаа чимхээд дуусгаж байна" гэсэн тайлбар өгсөн ч түүний чимхэж буй бууз болон түүний өмнө нь байруулсан буузнууд нь хөлдүү байж магадгүй дүр зураг харагдаж байгаа юм.
Эд нар УИХ-ын гишүүн, сайд дарга болохыг залилан хийх гэж ойлгодог юм шиг бга юм. Чимхэж байгаа буузны доод тал нь хөлдөөд хавтгай болчихсон байгааг бүгд харж бна. https://t.co/RBmaXDCpDU pic.twitter.com/O7QBBAXuki
— 🟡 Odbayar (@Odbayar1206) February 3, 2024