Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газрыг гадаадын иргэнд 60 хүртэл жилээр ашиглуулах, мөн хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж нийт 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх заалтыг эсэргүүцсэн саналыг “D-Parliament” цахим системийн “Нийтийн өргөдөл” хэсэгт гаргаад буй.
Иргэн Н.Номун-Эрдэнэ 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр "Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна" хэмээн иргэдийн гомдол саналын цахим системд өргөдөл гаргасан юм. Тус саналыг одоогийн байдлаар 95 мянган иргэн дэмжжээ. Санал 100 мянган дэмжлэг авбал УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой.