Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Монголын хөгжлийн форум”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр эхний өдрөө болж байна. Бид энэ үеэр Ховд аймгийн засаг дарга Э.Болормаагаас баруун бүсийг бүсчлэн хөгжүүлэх гол хүчин зүйлс юу байх талаар тодрууллаа.
Тэрбээр, "Бүсчилсэн байдлаар харьцуулж үзэхэд баруун таван аймаг харьцангуй олон хүн амтай. Хөгжлийн суурь мэдээж хүний нөөц, ажиллах хүч байдаг. Мөн дараагийн томоохон давуу тал бол эрчим хүч юм. “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ыг барих ажил энэ хавраас эхэлнэ гэдэг бол цаашдын хөгжлийн томоохон түлхүүр болно. Түүнчлэн тээвэр ложистик, аялал жуулчлал, IT, хөдөө аж ахуй зэрэг салбарууд бусад бүсээс нэлээд ялгарах болов уу гэж харж байна" гэлээ.
ҮЗЭХ: