Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 19 /2023.12.19/-ны өглөө 07:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны дөрөвдүгээр давхарт гал гарсны улмаас 3 том хүн, бага насны 4 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл тус галын улмаас амиа алдсан талийгаач нарын үхлийн шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна. Харин гал юунаас болж гарсныг тогтоох шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хэргийг сануулахад, тус галын улмаас нэг том хүн, бага насны 4 хүүхэд газар дээр нас барсан бол онцгой байдлын нэг алба, мөн нэг иргэн эмнэлэгт хүргэгдээд амиа алдсан юм.