ВИДЕО: "1072 хувьцааны ногдол ашиг болох  104 мянган төгрөгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ" гэж мэдэгдлээ

ВИДЕО: "1072 хувьцааны ногдол ашиг болох 104 мянган төгрөгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ" гэж мэдэгдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж “Эрдэнэс Тваантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах талаар хэлэлцлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас батлагдсан тогтоолын дагуу "ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг шинээр бүртгэхтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцлээ.

Энэ онд батлагдсан УИХ-ын аравдугаар тогтоолын дагуу 12 хүртэлх насны 898 мянган шинэ хувьцаа эзэмшигч шинээр бий болж байна. Үүний дагуу хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг Засгийн газраас зохион байгуулж ажиллалаа. Мөн 2015 онд Зарим иргэд, төрийн албан хаагчитд өөрсдөө хувьцаагаа худалдаж бөгөөд нийт дүнгээр 385 мянга орчим иргэд хувьцаагаа тухайн үед зарсан байдаг. Эдгээр иргэдийн бүртгэлийг мөн өөрчлөх ажлыг зохион байгуулсан.

Харин хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцааны ногдол ашиг болох 116 мянган төгрөгөөс татвар төлсөн дүн болох 104 мянган төгрөгийг өнөөдөр иргэдийн шилжүүлнэ" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө