Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдана. Мөн ирэх даваа гарагт /2024.02.05/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Үүний дараа иргэдэд 119 мянган төгрөгийн ногдол ашгийг тараана.
Энэ бүгдийг "Цагаан сарын баяр"-аас өмнө амжуулна гэх мэдээлэл бий. Мөн цагаан сарын дараа энэ хэмжээний ногдол ашгийг дахин тараана. Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2023 оны цэвэр ашиг 3 их наяд төгрөг болсон гэж буй. Үүний 2.2 их наяд төгрөг нь төрийн эзэмшлийнх, 870 гаруй тэрбум нь иргэдийнх аж.