"Дүнжингарав"-ын урд Тагнуулын төв оффис баригдаж байхад нь Н.Алтанхуяг зогсоож, Б.Ариунсан дүгнэлт гарган, “Таванбогд”-ын эзний дүү Ц.Отгонбаатар худалдан авчээ

"Дүнжингарав"-ын урд Тагнуулын төв оффис баригдаж байхад нь Н.Алтанхуяг зогсоож, Б.Ариунсан дүгнэлт гарган, “Таванбогд”-ын эзний дүү Ц.Отгонбаатар худалдан авчээ

"Дүнжингарав" худалдааны төвийн замд байгалийн хий тээвэрлэж явсан автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас гал гарч олон хүн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохироод байна. Улмаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаасан шалгалтын ажиллагаа ч эхлээд байгаа юм. 

Харин нийгмийг цочроосон энэхүү хэрэг явдлаас үүдэн осол болсон газрын орчимд баригдсан барилга, газар олголтын асуудал хөндөгдөж эхлээд байна.

-Н.АЛТАНХУЯГИЙН ТОГТООЛООР ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОФФИСЫН БАРИЛГЫГ ЗОГСООЖ БАЙЖЭЭ-

Учир нь газны дэлбэрэлтэд өртөж шатсан “Глобал иннова” сургууль, “Эдү апартмент” хотхоныг 14,988м2 газартай нь хамт “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайхан төрсөн дүү Ц.Отгонбаатар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-аараа эзэмшдэг ба анх тус газарт Тагнуулын ерөнхий газрын төв оффис баригдаж байгаад Ц.Отгонбаатар 2014 оны есдүгээр сард 10 тэрбум төгрөгөөр худалдан авч, “Глобал иннова” сургууль, “Эдү апартмент” хотхоныг болгосон түүхтэй.

Тодруулбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2013 онд "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын барилга угсралтын ажил болон хөрөнгө оруулалтыг зогсоож, тус цогцолборын гүйцэтгэл дутуу байгаа барилга, байгууламжийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг Төрийн өмчийн хороонд зөвшөөрсүгэй" гэсэн Засгийн газрын тогтоол гаргаж, улмаар "барилга, байгууламжийн бодит гүйцэтгэлийг тооцож гарган, акт, дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанд даалгаж" байжээ. Засгийн газрын тогтоолыг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын барилга угсралтын ажил болон хөрөнгө оруулалтыг зогсоох тухай ЗГ-ын тогтоол.

Ингээд 2014 оны 2 дугаар сард буюу Ерөнхий сайд Л.Алтанхуяг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарын үед Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын дуусаагүй барилга, байгууламжийн дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоон, худалдаж байжээ. Ийнхүү дуудлага худалдаагаар худалдах үед нийт барилгын гүйцэтгэл 80 орчим хувьтай, эзэмшилдээ 1.5 га газартай байжээ. Нөгөө талаар “Глобал иннова” сургуулийн барилга шатаагүй үлдсэн нь энэхүү байгууламж анхнаасаа тагнуулын байгууллагын зориулалтаар өөр материал ашиглан баригдсантай ч холбоотой байж болзошгүй юм. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө