ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Ли Хүнжүн өчигдөр, 23-нд Монголын Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ли Хүнжүн хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Монголын удирдагчидтай олонтаа уулзаж, хоёр орны харилцааны төлөвлөгөөг гаргаж, Хятад Монголын харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн. ХКН, Монгол улсын АН-тай тогтоосон найрсаг харилцаагаа эрхэмлэдэг. Энэ онд болох Хятад Монголын дипломат харилцааны 75 жилийн ойг тохиолдуулан улс төрийн намууд болон хууль тогтоох байгууллага хоорондын солилцоог эрчимжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Л.Гантөмөр хэлэхдээ, Монголын Ардчилсан нам нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадын Коммунист намтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэв.
ЭХ СУРВАЛЖ: MONGOL.CR.CN