ШУУРХАЙ: Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг хойшлуулжээ

ШУУРХАЙ: Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг хойшлуулжээ

Долоо хоног бүрийн лхагва гарагт /2024.01.24/ Засгийн газрын хуралдаантай байдаг. Тэгвэл үүссэн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар өнөөдрийн /2024.01.24/ хуралдааныг хойшлуулжээ.

Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах эсэхийг шийдэх байсан юм. Сануулахад, урд шөнө 01.06 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч гурван хүн амь насаа алдаад байна. Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Цаашлаад ойр орчмын байрууд галд өртөж, 30 орчим машин шатжээ.