Улаанбаатарын утаа, түгжрэл, ядруурал, эмнэлгийн хүртээмж гээд монголын нийгэмд иргэдийн бухимдлыг төрүүлсэн олон асуудлууд шийдлээ хүлээн байна. Харин сүүлийн 30 жилийн төрийн эрхийг барьж буй МАН энэ бүхийг шийдэж чадахгүй, шийдэхийн тулд хийж буй оролдлогууд нь иргэдийн олон эрхийг зөрчиж, ойлгомжгүй байдлыг бий болгож байгаа гэхэд болно.
Харин энэ бүхэн дээр иргэдийн дуу хоолой болох ёстой АН сөрөг хүчний ажлаа огт хийхгүй, тус намын удирдлагууд эрх баригчдын барьцаанд орсон, нөгөө талаар 2020 оны УИХ-ын сонгуулиар тус намаас нэр дэвшин сонгогдсон парламентын гишүүдийн зарим нь ч хангалттай ажиллахгүй байгаа гэж болно.
Тухайлбал, өчигдөр /2024.01.22/ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ц.Туваан, Н.Ганибал нар мэдээлэл хийж, "Хавар хурдан морины уралдааныг зохион байгуулдаг болохгүй бол уяачид Өвөрмонголд очиж морио уралдуулж байна" гэсэн утгатай мэдээллийг хийсэн.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал нарын хурдан морины уралдааны талаар хийсэн өчигдрийн мэдээлэл нь анхных биш. Учир нь УИХ-ын гишүүн Н.Ганибал 2021 оны Улсын баяр наадмаар “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих” УИХ-ын ажлын хэсэг байгуулах саналыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд гаргаж байлаа. Тэрбээр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан нарын уяач гишүүдийг оруулах саналыг гаргаж байв. Учир нь Н.Ганибал,Ц.Туваан нар нь нэг галын уяач гишүүд бөгөөд улс бүсийн наадамд айраг, түрүү авч байсан уяачид юм.