НИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Захиргаадалтаас бид 1990 онд салсан гэж ойлгосон. Гэвч өнөөдөр бүх зүйлийг захиргааны аргаар, захиргаадалтаар хэнээс ч асуухгүй шийдвэрлэж байна.
Өнөөдрийн нийслэлийн албан тушаалтнуудаас шийдвэр гаргахдаа хэнээс асууж, судалсныг нь асуухад “Хэнээс ч асуух шаардлагагүй. Энийг захиргааны аргаар шууд захиргаадаж хийх ёстой” гэсэн хариулт өгч байна.
Ардчилал яасан юм. Хүний санааг авч, санал солилцож, стресс өгөлгүй бодлого гаргадаг мэргэжлийн чиг хандлага яасан юм бэ гэж нийслэлийн удирдлагуудаас асуумаар байна. Нийтийн тээвэр бүрэн дампуурлаа. Ням гараг бүр иргэдийг цочирдуулсан шийдвэр гаргаж, хөхөө өвлийн хүйтэнд чиглэл өөрчилж, дугаарын хязгаарлалт хийж байгаа хотын даргаасаа одоо хариуцлага нэхэх болсон гэж харж байна. Жолооны ард мэргэжлийн бус хүн суусан онгоц жолоодож байгаа нөхцөл байдалд нийслэл орчихлоо” гэлээ.
ҮЗЭХ: