Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг намынхаа гишүүнчлэлээс хасах дүрмийн өөрчлөлтийг МАН хийсэн. Энэ дагуу Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Нүүрсний хэргээр шүүгдэж буй Т.Аюурсайхан нар МАН-аас хөөгдөх ёстой, тодорхой шийдвэр гараагүй байгаа юм.
Мөн сүүлийн үед Засгийн газраас өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төслийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар эсэргүүцэх болсон. Тэгвэл авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон, мөн Засгийн газартаа кабинетаар ажиллахгүй байгаа гишүүддээ хариуцлага тооцохыг шаардан МАН-ын “Ард түмний хүч” холбооноос Тусгаар тогтнолын байрны нэгдүгээр давхарт өнөөдөр /2024.01.23/ гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Тус арга хэмжээг “Ард түмний хүч” холбооны Шилэн цогоо буюу Б.Цогтгэрэл нар зохион байгуулж байгаа ажээ.