Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юньнань мужид өнөөдөр /2024.01.22/ хөрсний гулгалт болсны улмаас хоёр хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй болоод байгаа ажээ. Тодруулбал, Жаотун хотод хөрсний гулгалт орон нутгийн цагаар өнөөдөр 05:51 цагт болж, 47 хүн дарагдсан байна. Иймд БНХАУ-ын дарга Ши Жиньпин бүс нутгийн иргэдийг бүх талаар аврахыг тушаасан байна. Мөн тус хөрсний гулгалтын талаар Ляншуй гэх тосгоны нэгэн оршин суугч хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "хөрсний гулгалт тэднийг унтаж байх үед болсон. Маш чанга дуу чимээ гарч, газар хүчтэй чичирхийлсэн, хүчтэй газар хөдлөлт шиг санагдсан" гэжээ.
Эх сурвалж: BBC