УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар Үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барилаа. Тодруулбал, Цагаан сарын баярын дараа "нэмэх хэмтэй дулаан өдөр тохиовол хаврын морин уралдааныг зохион байгуулдаг байх" өөрчлөлтийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулахаар санаачилжээ.
Энэ талаар хуулийн төслийг санаачлаг Ц.Туваан "Уяачид нийлж зохион байгуулалтгүй уралдааныг зохион байгуулдаг. Энэ тохиолдолд хүүхэд мориноос унаж бэртэх улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байх зэргээр эрсдэл бий болдог нь үнэн. Тэгэхээр зөвшөөрөлтэй болгочихвол эрсдэл бага гарна. Хүүхдийн байгууллагуудын зүгээс хүйтэнд хүүхдээр хурдан морь унуулж буйг шүүмжилдэг. Тиймээс гадаа температур нэмэх хэмтэй өдөр морь уралдааныг зохион байгуулдаг байя гэж байгаа юм. Уг хуулийн төслийг санаачлахад олон иргэн бидэнд саналаа ирүүлсэн. Хаврын уралдааныг хорьсноос болж уяачид маань Өвөрмонголд очиж морио уралдуулж байна. Тэгхээр өв соёлоо өөр улсад алдах эрсдэлтэй байна. Үүнд иргэд санаагаа чилээж байна. Хаврын уралдааныг эртнээс зохион байгуулж ирсэн. Гэтэл өвлийн уралдаан гэж нэрлэж явсаар зогсоосон" гэлээ.
ВИДЕО: