Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн мазаалай баавгайг хамгаалах зорилтын хүрээнд "Мазаалай" олон улсын цас мөсний наадамд ОХУ, БНХАУ, Тайван, Франц, Америк, Монгол 6 орны 24 шилдэг уран бүтээлчид 12 баг болон 4 өдрийн турш Мазаалайг хайрлая сэдвийн хүрээнд бүтээлээ туурвиж дараах орны багууд шалгарлаа.
Нэгдүгээр байрт-Франц Улсын баг
Хоёрдугаар байрт-Монгол Улсын баг
Гуравдугаар байрт-Бүгд найрамдах Саха Улс /Якут/-ын баг
Тусгай байрт: ОХУ-ын уран сийлбэрчид орлоо.
Тус үйл ажиллагаа нь Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоос гадна олон Улсад өөрийн орныг сурталчлахаас гадна жил бүр уламжлал зохион байгуулагдах эвент арга хэмжээний нэг болж байгаа юм.