УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.01.17/-ийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Ингэснээр иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог байдлыг халж байгаа юм. Энэхүү хуулийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа санаачлан, батлуулсан.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа энэ талаар өөрийн твиттер хуудастаа, "Багагүй хугацаанд судалсан, хөөцөлдсөн саналууд маань батлагдсанд баяртай байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэнийг онцолсон.
Энэ байдал үнэн болохыг Монгол улсын Хүний эрхийн комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 22 дахь илтгэлээр баталгаажуулсан.
“Хойшлуулашгүй” гэсэн үгээр сэжигтэн болсон хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, хүний эрхийн ноцтой зөрчлийг үүсгэж байсныг арилгах зорилгоор хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлууллаа. Мөн цагдан хорих асуудалд хэт ерөнхий субьектив, шинжтэй байсан шалгуурыг илүү нарийчвлан хуульчиллаа. Энэ хууль батлагдсанаар баривчлах ажиллагаанд болон цагдан хорих ажиллагаанд тавих шүүхийн хяналтыг сайжруулж, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилсан сэргийлэх чухал механизм болж байна" гэжээ.
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШААРДЛАГЫГ
— Odontuya Saldan (@OdontuyaS) January 17, 2024
МОНГОЛ УЛС БИЕЛҮҮЛЛЭЭ.
Багагүй хугацаанд судалсан, хөөцөлдсөн саналууд маань батлагдсанд баяртай байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад… pic.twitter.com/2vHFU5rmFr