ВИДЕО: "Ард түмэн эсэргүүцэж буй учир Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлууллаа" гэж Г.Занданшатар мэдэгдлээ

ВИДЕО: "Ард түмэн эсэргүүцэж буй учир Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлууллаа" гэж Г.Занданшатар мэдэгдлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.17/ хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг хойшлуулж буйгаа мэдэгдлээ. 

Тодруулбал, тэрбээр " УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. 156 хүн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлуулах саналыг албан бичгээр ирүүлсэн. Олон мянган иргэний гарын үсэгтэй бичиг ирсэн. Ард түмэн эсэргүүцэж байгаа учир Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хойшлуулж байна. Анхааруулж хэлэхэд, парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд зөвшилцөөд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуультай уялдуулж хэлэлцэх нь зүйтэй гэдэг зарчмын саналыг ирүүлсэн.

А.Адъяасүрэн нарын гишүүд энэ хуулийг хэлэлцүүлсэн гэж намайг цэцэд өгсөн байна лээ.

УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын дарга хууль санаачлах эрхтэй сүбьектүүдийг буцаадаг эрх бүхий албан тушаалтан биш. Зөвхөн олонхийн саналаар УИХ буцаадаг. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 36.36.2-т "Шаардлагатай гэж үзвэл нам эвслийн бүлгүүд хэлэлцэх асуудлаар санал дүгнэлт гаргана" гэж заасан. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцээд санал дүгнэлт гаргах эрх бий. Улс төр хийгээд байна. Хуулийн төсөл нь Үндэсний аюулгүй байдалд нийцээгүй байна гэж үзсэн бол үндэслэл тайлбараа гаргаж намын бүлэг ,байнгын хороогоор дамжуулж асуудлыг хөндөх хэрэгтэй. Гэвч Ардчилсан намын бүлгээс ийм санал дүгнэлт ирүүлээгүй. Хуулиа уншиж, хуулиа сахиж ажилла" гэлээ. 

ҮЗЭХ: