Чуулганы хуралдаанаар “Ногоон автобус”-ны асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулна

Чуулганы хуралдаанаар “Ногоон автобус”-ны асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.17/  хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тодруулбал, "Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. 

Тэгвэл тус хороог УИХ-ын гишүүдээс хэн ахлах нь анхаарал татаж байна. Учир нь “ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Иргэдийн зүгээс ч тэр уг асуудлыг шуурхайлахыг шаардаж байгаа гээд олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв. Энэ ч утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, түр хороог хугацаанд байгууж ажиллахыг тодорхой үүрэг болгохдоо Б.Энхбаяр зэрэг өмнөх Түр хороодод ажилласан туршлагатай гишүүдийг санал болгосон. Мөн нийтийн тээврийн асуудлаас гадна нийслэлийн газар олголтын асуудлыг хамтатган үзэх ёстой гэсэн нь уг түр хорооны хянан шалгах хамрах хүрээг маш өргөн тогтоож өгөхөөр байна. Хянан шалгах түр хороог байгуулсны дараа даргаа сонгох юм.