УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, "Би хувь хүнийхээ хувьд их өөдрөг гишүүн. Гэтэл сүүлийн үед бүх зүйлийг л харддаг болсон. Сонгууль дөхсөн тул хэний хулгай луйвар орж ирж байгаа бол гэж л бодож байна. Хууль орж ирэхдээ энэ дэлхийн хамгийн сайхан зүйлийг бичиж орж ирдэг ч яг хэрэгжүүлэхдээ битүү хулгай, луйвар болдог. Гишүүд иргэдэд аль болох ахиу хэмжээний ногдол ашиг тараахыг бодож байгаа ч зарим нэг хүмүүс замаас нь "дахин хуваарилалт" гэх нэрээр хулгайлах эрсдэлтэй. Иргэд ч төрийн байгууллагад итгэхээ больсон. Төрийн байгууллагынхан хэрхэн хэдэн их наядаар нь хулгайлж болдгийг бид сонссон шүү дээ" гэлээ.
ВИДЕО: