Б.Пүрэвдорж: 1072 хувьцааны ногдол ашиг 580 мянган төгрөг өгөх боломжтой /ВИДЕО/

Б.Пүрэвдорж: 1072 хувьцааны ногдол ашиг 580 мянган төгрөг өгөх боломжтой /ВИДЕО/

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Одоогийн байдлаар 2.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшиж байгаа. Цагаан сарын өмнө ногдол ашгийг иргэдэд тараах хэрэгтэй. Учир нь дөрөвдүгээр сарын 1-ны цалин тэтгэвэр буух үетэй давхцвал барааны үнэд нөлөөлж, эдийн засагт доргилт авчирна. Үүний дагуу 2022 оны ашиг болох 120 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, дөрөвдүгээр сарын сүүлээр 2023 оны ашгийг тараагаад нийт 450 мянган төгрөг өгөх гэж байгаа юм байна. Уг нь 580 мянган төгрөг өгөх боломжтой. 2016 оноос хойш огт ногдол ашиг тараагаагүй. Нийт 11 оффтейк гэрээг санхүүжүүлж, дарга нар том төслөөр "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг хувааж идсэн. Сүүлийн үед нүүрсний экспорт нэмэгдэж байгаа тул иргэдэд тодорхой хэмжээгээр хувьцааны ногдол ашиг тараах нь зөв. Харин иргэд заавал 580 мянган төгрөгөө нэхэж авах хэрэгтэй" гэлээ.

ВИДЕО: