Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2024.01.15/ хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам, "Хувьцаа гэдэг бол хувь хүний өмч байх ёстой. Ардчилсан нийгмийн хамгийн чухал зүйл бол төр нь ард нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөх байдаг. Мөн нас барсан тохиолдолд өвлүүлэх асуудал зайлшгүй яригдах ёстой бөгөөд зарж, арилжаалах, хувьцаагаараа нийлж хөрөнгө оруулалтын сан байгуулах гэх мэтчилэн асуудлууд иргэдэд нээлттэй байх хэрэгтэй тул баялгийн сангийн хуулиндаа эдгээр асуудлыг оруулж ирэх, хувьцааны ханшийн хэлбэлзлээс сэргийлээд доод үнийн механизмийг хэрэглэж, хувьцааны үнийг 933 төгрөгөөс унагахгүй байх зэрэг олон талыг харж Баялгийн сангийн хуулиа боловсруулах ёстой гэдгийг энд сануулж хэлмээр байна. Энэ хуулийг яаралтай өргөн барьж батлах хэрэгтэй. Тогтоол гарсны дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тайлан аудитоор хянагдаад удирдах зөвлөл нь хуралдаж, иргэддээ тодорхой хэмжээний ногдол ашгийг олгох ёстой" гэлээ.
ҮЗЭХ: