Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл энэ долоо хоногт /2024.01.15/ МАН-ын бүлэг хуралдсангүй. Учир нь энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар МАН байр сууриа нэгтгэх шаардлагагүй гэж үзжээ. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаад энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэсэн байна. Тэгэхээр дахин хуралдах шаардлагагүй гэж үзсэн бололтой. Ирэх лхагва гарагт УИХ-ын намрын чуулганыг завсарлуулна. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслүүдийг хоёр долоо хоног дамнан хэлэлцэж байна.
