Монгол улсаас анх удаагаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино албан ёсоор шалгарсан.
Улмаар олон улсад өндөр амжилт гаргаж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Баавгай болохсон” уран сайхны кино энэ сарын 12-ноос /2024.01.12/ бүх кино театруудад гарахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл “Баавгай болохсон” УСК өнөөдөр /2024.01.12/ нээлтэй хийж байгаатай холбоотойгоор Дүдү музейн зүгээс “Хүүхэд харах хүнгүйгээс шалтгаалж “Баавгай болохсон” киногоо үзэж чадахгүйд хүрэх гээд байвал зөвхөн уг киноны үзэгчдэд зориулан хүүхэд харах үйлчилгээг манай музей явуулна” гэж мэдээллээ.