Арабын Нэгдсэн Эмират Улс руу манай улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчдог болов. Абу Даби хотноо өнгөрсөн 2023 оны 11 дүгээр сарын 28-нд "Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм. Ингэснээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс уг санамж бичиг хүчин төгөлдөр хэрэгжих болсон байна.