Олон улсын “Талын салхи-2019” мото наадмын нээлт зургадугаар сарын 8, 9-ний өдөр Сүхбаатарын талбайд болно. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү мото наадамд чоппер моторын дуунд нэгдсэн 800 төмөр хүлэгтэн оролцох ажээ.
Мото наадмын нээлтийн ёслолын дараа төмөр хүлэгтнүүдийн цуваа “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” тийш хөдлөх юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклийн спортын хорхойтон бөгөөд энэ удаагийн наадмыг нээж, тус парадад нэгдэн хамт хөдлөх аж.
Тэрээр 2014 оноос 2018 он хүртэлх хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг ширхэг “Harley Davidson”-той хэмээн мэдүүлж иржээ. Өнгөрсөн жилийн ХОМ-ээр нийт 284 сая төгрөгийн төмөр хүлгүүдтэй /Mercedes Benz, ML320-1, Harley Davidson, Harley Davidson-1, Lexus 570-1/ гэжээ.